Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, ардын хувьсгалын 96 жилийн ой сумын баяр наадам 2017 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Баяр наадамд 6 насны моридын уралдаанд 2 сумын 300 гаран хүлэг шандаст хурдаан шалган хурдалсан бол хүчид бөхийн барилдаанд мөн 2 сумын хүчит 64 бөх зодоглон хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдлаа. Баяр наадмын шагайн харваанд 28 тамирчин, үндэсний сурын харваанд эрэгтэй, эмэгтэй нийт 19 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Баяр наадмын хаалтын арга хэмжээний үеэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, сум дундын эмнэлгийн ахлах сувилагч Ч.Насанжаргал "Сэтгэлийн даллагатай нутаг" уран бүтээлийн тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барилаа.