Баянхонгор аймгийн Богд сумын ИТХ

Баянхонгор аймгийн Богд сумын ИТХ

bogd.bayankhongor.khural.mn bogd.bayankhongor.khural.mn

ИТХ-ын танилцуулга

2014-12-09

БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2017 ОНЫ ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА
2017оны 05 дугаар сарын 29
Хориулт



Нэг. Байгууллагын түүхийн талаар
1.1 Байгууллагын байгуулагдсан шийдвэр, үүсэл
Баянхонгор аймгийн хөдөлмөрчдийн дээд эрхийг барих анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сарын 6-10 ны өдрүүдэд, 2 дугаар их хурал 1948 оны 9 дүгээр сард хуралджээ.
Энэ хуралд Богд сумаас иргэн Г.Жамц сонгогдон оролцож байжээ. Хоёр дугаар их хурлаас аймгийн бага хурлыг 43 гишүүнтэй, бага хурлын тэргүүлэгчдийг 9 хүнтэй сонгоход тус сумаас Амарын Дамба тэргүүлэгчээр сонгогдсон байна.
Мөн 2 дугаар их хурлаас Бүгд найрамдах Монгол Ард Улсын 9 дүгээр их хуралд 30 төлөөлөгч сонгоход Баянговь сумын даргаар ажиллаж байсан тус сумын уугуул Борын Маамуу, Богд сумын бага сургуулийн захирал Д.Дашдаваа нар сонгогджээ.
Улсын 9 дүгээр их хурлын шийдвэрийн үндсэн дээр, сонгуулийн шинэ журам гарч, 1951 онд Улсын их хурлын сонгууль явагдсны дараа 1952 оны 10 дугаар сарын 20-нд орон нутгийн Засаг захиргааны сонгууль шинэ системээр явагдаж, баг, сум, аймгийн депатутыг сонгож, 3 шатны хурлын гүйцэтгэх захиргаадыг байгуулан дарга, тэргүүлэгчдийг сонгосон байна. Үүнээс хойш 1990 оныг хүртэл орон нутагт төрийн байгууллага Ардын Депутатуудын хурал, гүйцэтгэх захиргаа байжээ. 1992 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэн.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс

  • - 1992 онд орон тооны бус Лувсанчимэдийн Баатар
  • -1993 онд            Лхагваагийн Дашцэрэн
  • - 1994 онд           Төнгийн Бямба
  • - 1995 онд           Сэрээтэрийн Дэндэв
  • - 1996-2000 оны орон тооны болж н.Жавзандулам
  • - 2000-2004 оноос Лувсанцэрэнгийн Ганзориг
  • - 2004-2008 оноос Лхагваагийн Ганаа
  • - 2008-2011оны 06.24 ны хүртэл Далай Төмөрсүх
  • - 2011 оны 06.24 нээс 2012 он хүтрэл Сангидоржийн Мөнхболд
  • - 2012-2016 оноос Дашдуламын Ганболд
  • - 2016 оноос Тоохгүй Өнөржаргал ажиллаж байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс

  • - 1992 оноос 2000 он хүртэл орон тооны бус байсан, 1992-1996 онд Сэрээтэрийн Дэндэв
  • - 1996-2000 онд Төнгийн Бямбаа
  • - 2000 орон тооны болж 2000-2012 оны 5 дугаар сарын дунд хүртэл Долгорын Тэгшжаргал
  • - 2012 оны 8 дугаар сарын 27 ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл Батсуурийн Бурмаа
  • - 2017 оноос Дашцэрэнгийн Дандар ажиллаж байна.


1.2 Зорилго
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь үйл ажиллагаанда ардчилсан зарчим, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн, дээдэлж удирдлагын төвлөрлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэн хөгжүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад гол анхаарлаа хандуулан ажиллана.

1.3.Зорилт

  • - Орон нутгийн бие даасан байдлыг хангаж,төлөвлөлтийг боловсронгуй болгох.
  • - Орон нутгийн хэмжээнд мөрдөгдөх эрх зүйн хэмжээг тогтоох
  • - Төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан хамтран ажиллах
  • - Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх
  • - Ардчилал, шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх.


1.4.Чиг үүрэг

  • - Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь иргэдийн ахуй амьдрал, нийгмийн чанартай асуудлыг шийдвэрлэх, иргэдийн санаа бодлыг судлах, тэдний оролцоонд тулгуурлан бодлого боловсруулах
  • - Өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад онцгой анхаарах, дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулахад төлөөлөгчид түр хороо ажлын алба, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах
  • - Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчдээ иргэдтэй уулзах уулзалтуудыг тогтмол зохион байгуулах гарсан санал шүүмжлэл, хүсэлтийг хэрэгжүүлэхэд анхаарч байх
  • - Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгогдсон тойрогтоо ажиллахад нь тусалж, арга зүйн зөвөлгөөгөөр хангаж ажиллах
  • - Багийн иргэдийн нийтийн хурлыг шинэ шатанд гаргах талаар сургалт, сурталчилгаа тогтмол хийх зорилттой.


1.5 Бүтэц зохион байгуулалт
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь албан ёсны 2 орон тоотой Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Тоохгүй овогтой Өнөржаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн даргаар Дашцэрэнгийн Дандар нар ажиллаж байна.
2016 онд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн ээлжит сонгууль болж 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр анхдугаар хуралдааныг товлон хуралдуулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч дарга, тэргүүлэгчдээ сонгосон билээ.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр Дэндэвийн Ширмэн сонгогдон ажиллаж байна.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгчөөр дараах хүмүүс сонгогдсон байна.

д/д

Овог нэр

Намын харьяалал

Тайлбар

1.

Тоохгүй Өнөржаргал

Ардчилсан нам

Төлөөлөгч Тэргүүлэгч

2.

Нямсүрэн Эрдэнэболд

Ардчилсан нам

Төлөөлөгч

3.

Маахүү Алтанцэцэг

Монгол ардын нам

Төлөөлөгч

4.

Сангидорж Батцэнгэл

Ардчилсан нам

Төлөөлөгч Тэргүүлэгч

5.

Тогоо Батхуяг

Ардчилсан нам

Төлөөлөгч Тэргүүлэгч

6.

Төмөрмаам Батнасан

Ардчилсан нам

Төлөөлөгч

7.

Батжаргал Баясгалан

Монгол ардын нам

Төлөөлөгч

8.

Дашдулам Ганболд

Монгол ардын нам

Төлөөлөгч

9.

Дэндэв Ганбат

Ардчилсан нам

Төлөөлөгч

10.

Доржпагма Ганхүлэг

Ардчилсан нам

Төлөөлөгч Тэргүүлэгч

11.

Сүхцэрэн Дашлхүмбэ

Ардчилсан нам

Төлөөлөгч

Тэргүүлэгч

12.

Батбаяр Намнансүрэн

Монгол ардын нам

Төлөөлөгч

13.

Чулуундэмбэрэл Насанжаргал

Ардчилсан нам

Төлөөлөгч

14.

Туяа Отгонбаяр

Ардчилсан нам

Төлөөлөгч Тэргүүлэгч

15.

Долгормаа Өлзийбаяр

Монгол ардын нам

Төлөөлөгч

16.

Авирмэд Пагамдулам

Ардчилсан нам

Төлөөлөгч

17.

Батжаргал Төмөрбаатар

Ардчилсан нам

Төлөөлөгч

18.

Норов Энхцэцэг

Ардчилсан нам

Төлөөлөгч

19.

Самданхорол Юмчигмаа

Ардчилсан нам

Төлөөлөгч

20.

Жавзандулам Цэвээн

Ардчилсан нам

Төлөөлөгч

21.

Цэрэнчангай Дэмбэрэл

Монгол ардын нам

Төлөөлөгч Тэргүүлэгч


1.6 Тухайн жилд хийгдсэн ажлын онцлог
Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр анхдугаар хуралдааныг хийж Сонгуулийн хорооны тайлангийн тухай сонсож, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, хуралдааны дэг батлах тухай, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг чөлөөлж, томилох тухай, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолуудыг хэлэлцэн баталсан байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2 дугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 19 ны өдөр хийж Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэл батлах тухай, сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, сумын нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай, төсөв батлах тухай тогтоолуудыг баталсан байна. Мөн энэ онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тоймлон авч үзвэл ажил хөдөлмөрөөрөө амжилт гаргсан иргэдийг аймгийн иргэдийн хурал болон засаг даргын нэрэмжит шагнал, төрийн шагналд тодорхойлох, Улсын их хурлын сонгуулийн хэсэг байгуулах, сумын эрх бүхий байгууллагаас зохион байгуулж буй хурдан морь, тэмээний уралдаан дагасан машинаас авах хураамжын хэмжээ тогтоох тухай, алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор шагнагдах эхчүүдийн тодорхойлох тухай, иргэдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын цалинг шинэчилэн тогтоох тухай, улсын их хурлын сонгуулийн сурталчилгааны материал байрлуулах газрыг тогтоох тухай, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн даргыг томилох тухай, сумын отрын бүс нутаг болон хадлангийн талбайн талаар авах арга хэмжээний тухай, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсний ойг тэмдэглэх тухай, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн Д.Ганболдод хүндэтгэл үзүүлэх тухай, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөө батлах тухай, сумын Иргэдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хороод байгуулах тухай, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинэчлэн батлах тухай гэх мэт 45 тогтоолыг гаргасан байна, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын төлөвлөгөөнд 4 багц 43 ажил тусгагдсанаас 36 асуудлыг бүрэн хэрэгжүүлж биелэлт 83.7 хувьтай байна.

1.7 Байгууллагын ажлын үндсэн үзүүлэлт
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааныг 14 удаа хийж 22 асуудлыг авч хэлэлцэн 112 заалт бүхий 45 тогтоол гарган хэрэгжүүлсэн байна. Нийт гаргасан тогтоолын хэрэгжилт 83.0 хувьтай байна.

ТҮҮХЭН ТАНИЛЦУУЛГА БИЧСЭН:
БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАНДАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%