Баянхонгор аймгийн Богд сумын “Тэмээчдийн баяр” арга хэмжээ энэ онд 8 дахь жилдээ амжилттай зохин байгуулагдлаа.
Уг арга хэмжээний хүрээнд: Хурдан тэмээний уралдаан, хурдан торомны уралдаан, шилмэл хээлтэгч, үржлийн шилмэл буур, гоё ганган тэмээ, гоё ганган хос шалгаруулах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Хурдан тэмээний уралдаанд 49 хурдан ат уралдснаас 1 дүгээр байрт Богд сумын 5 дугаар багийн харъяат аймгийн алдарт уяач Хадын Тогоохүүгийн Бор, 2 дугаар байрт 5 дугаар багийн залуу уяач Батсүхийн Ганхуяагийн Халтар, 3 дугаар байрт 5 дугаар багийн харъяат Монгол улсын сайн малчин Балжиннямын Тогоохүүгийн Ногоон, 4 дүгээр байрт 5 дугаар багийн залуу уяач Т.Энхбаатарын улаан, 5 дугаар байрт 5 дугаар багийн харъяат Монгол улсын сайн малчин Балжиннямын Тогоохүүгийн улаан тус тус айрагдлаа.
Хурдан торомны уралдаанд 38 тором уралдснаас 1 дүгээр байрт 5 дугаар багийн харъяат Монгол улсын сайн малчин Балжиннямын Тогоохүүгийн Шар, 2 дугаар байрт 5 дугаар багийн залуу уяач Т.Батдэлгэрийн хар, 3 дугаар байрт 5 багийн харъяат залуу уяач С.Баянжаргалын хүрэн, 4 дүгээр байрт 2 дугаар багийн харъяат Монгол улсын эмнэг сургалтынспортын мастер Ц.Чулуунбатын хүрэн, 5 дугаар байрт 5 дугаар багийн харъяат Монгол улсын сайн малчин Балжиннямын Тогоохүүгийн улаан тус тус хурдаллаа.
Шилмэл хээлтэгч шалгаруулах уралдаанд 25 шилмэл ингэ оролцсноос 1 дүгээр байрт 2 дугаар багийн залуу малчин Т.Түвшинтөрийн хүрэн, 2 дугаар байрт 1 дүгээр багийн харъяат аймгийн аварга малчин Ц.Чимэддагвын бор, 3 дугаар байрт 2 дугаар багийн залуу малчин Д.Гантулгын хүрэн, 4 дүгээр байрт 5 дугаар багийн малчин Ж.Лувсанбатын улаан, 5 дугаар байрт 2 дугаар багийн малчин С.Бат-Эрдэнийн хүрэн тус тус эхний 5 байрт шалгарлаа.
Үржлийн шилмэл хээлтүүлэгч шалгаруулах уралдаанд 15 шилмэл буур оролцсноос 1 дүгээр байрт 2 дугаар багийн залуу малчин Ц.Эрдэнэбаярын улаан, 2 дугаар байрт 2 дугаар багийн малчин С.Бат-Эрдэнэ хүрэн, 3 дугаар байрт 2 дугаар багийн малчин Т.Наран хүрэн, 4 дүгээр байрт 5 дугаар багийн малчин Б.Батхишигийн халтар, 5 дугаар байрт 3 дугаар багийн малчин Б.Ганөлзийгийн хүрэн тус тус эхний 5 байрт шалгарлаа.
Уналгын гоё ганган тэмээ шалгаруулах уралдаанд 31 гоё ганган ат оролцсноос 1 дүгээр байрт 2 дугаар багийн залуу малчин Т.Эрдэнээгийн хүрэн, 2 дугаар байрт 2 дугаар багийн малчин Т.Нарангын улаан, 3 дугаар байрт 2 дугаар багийн залуу малчин С.Бат-Эрдэнийн улаан, 4 дүгээр байрт 2 дугаар багийн малчин Ц.Эрдэнэбаярын улаан, 5 дугаар байрт 2 дугаар багийн малчин Т.Алтанхуяагийн улаан ат тус тус эхний 5 байрт шалгарлаа.
Сайхан хос шалгаруулах уралдаанд 6 сайхан хос оролцсноос 1 дүгээр байрт 2 дугаар багийн залуу малчин Ц.Эрдэнэбаярын гэр бүл, 2 дугаар байрт 2 дугаар багийн малчин С.Бат-Эрдэнийн гэр бүл, 3 дугаар байрт 3 дугаар багийн залуу малчин Т.Мөнхжаргалын гэр бүл тус тус эхний 3 байрт шалгарлаа.
Баярын арга хэмжээний хүрээнд шилдэг 16 хүчит бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд сумын харцага Б.Батсүрэн, сумын нэмэх начин М.Энхбаяр, сумын начин Б.Нямболд нараар манлайлуулсан шилдэг 16 хүчит бөх барилдаж 1 давсан 8 бөх тойргоор барилдаж Богд сумын харъяат сумын начин Б.Нямболд 6 даван түрүүлсэн бол төрсөн дүү сумын харцага Б.Батсүрэн 5 давж үзүүрэлсэн байна. Шөвгийн дөрөвт сумын начин Б.Нэмэхбаяр, залуу бөх Ц.Ганболд нар шалгарсан байна.