Богд сумын түүхт 90 жилийн ой 2015 онд болно. Энэхүү ойг угтаж, Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч,сурч хөдөлмөрлөж байгаа нутгийн иргэдтэйгээ уулзах зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 10 сарын 05 нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэ уулзалтаар нутгийн иргэдтэйгээ уулзаж, "нутгийн намар" видео бичлэг, нутгийн иргэдийн бүтээлийн болон цагаан идээний үзэсгэлэн, "нутгийн аялгуу " урлагийн арга хэмжээ зэрэг болно.
Та бүхнийг өргөөнөөр ирж оролцохыг урьж байна.
Зохион байгуулагч: Богд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар