Богд сумын ИТХ, ЗДТГ-аас зорилтот бүлгүүдэд чиглэсэн зөвлөлгөөн, өдөрлөгийг 2014 оны 11 дүгээр сарын 10-20 хооронд зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Малчдын зөвлөлгөөнийг 11 сарын 10 нд, Залуучуудын өдөрлөгийг 11 сарын 11 нд, Эмэгтэйчүүдийн зөвлөлгөөнийг 11 сарын 14 нд тус тус зохион байгууллаа. Мөн 11 сарын 18 нд Төрийн албан хаагчдын зөвлөлгөөн, Тэнгэрлэг эрчүүд, Сайхан эмэгтэй сургалтуудыг зохион байгуулна.
Сургалтыг Монголын ёс заншлын холбооны багш, лектор Бадамтуяа хийнэ. Малчдын зөвлөлгөөнөөр уналгын гоё ганган тэмээ, үржлийн шилмэл буур шалгаруулжээ.Залуучуудын өдөрлөгийг үндэсний өв соёлоо дээдлэн уламжилъя уриатай хиисэн байна.Эмэгтэйчүүдийн зөвлөлгөөнөөр" Эмэгтэйчүүд ихийг өөрчилнө"аминчхан яриа, сургалт болов.