Богд сумын ИТХ, ЗДТГ-аас зорилтот бүлгүүдэд чиглэсэн өдөрлөг зөвлөгөөн зохион байгуулж байна.Үндэсний өв уламжлалаа сэргээн дээдлье уриан дор залуучуудын өдөрлөгийг зохион байгуулж нийт 6 багийн 180 гаруй залуучууд оролцон хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдлөө.Тэмцээний төрлүүд болох Алаг мэлхий өрөх , шагай шүүрэх, товч шилбэ зангидах, дээс ногт зангидах, гар барилдаан , шагай няслах , шагай харвах, уяа зангилаа, шагайгаар морь уралдах зэрэг төрлүүдээр өрсөлджээ.