Богд сумын 6-н багийн дунд зохион байгуулагдсан "Урлаг, спортын наадам"-д 6-н багийн 300 гаран иргэн спортын 8, урлагийн 8 төрөлд авхаалж самбаагаа сорин оролцлоо. Багийн нийт дүнгээр Л.Буянбадрах даргатай "Гурван гол" 2 дугаар баг тэргүүн байранд шалгар ч өргөмжлөл 2,000,000 төгрөгөөр шагнагдсан бол 2 дугаар байранд А.Цолмон даргатай "Хориулт" 6 дугаар баг, 3 дугаар байранд Б.Намнансүрэн даргатай "Алтай" 3 дугаар баг тус тус шалгарлаа. Арга хэмжээндээ идэвх санаачлагатай оролцсон бүх иргэдэдээ баяраллаа.